6Стандарт карриЖор1. Мах, ногоог шөлтэй хоолны хэмжээтэй дөрвөлжин хэрчинэ. Хайруулын тавганд ургамлын тосоо халаагаад, мах, ногоогоо сайтар хуурна. (Махыг нунтаг карригаар амтална)2. Ус нэмээд буцалмагц нитгэлийг нь авч, зөөлөн гал дээр зөөлөртөл чанана (20 минут орчим).3. Галыг унтраагаад шахмал карригаа нэмнэ. Карри хайлмагц бага гал дээр өтгөртөл болгоно.4. Тавагтай будаан дээрээ аягалаад идээрэй.Кацү карриЖор1. Хайруулын тавганд ургамлын тосоо халаагаад нимгэн хэрчсэн сонгиноо сайтар хуурна.2. Ус нэмээд буцалж эхлэхэд нитгэлийг авч, зөөлөн гал дээр сонгиныг зөөлөртөл буцалгана (20 минут).3. Галыг унтрааж, карригаа хийнэ. Карри хайлмагц бага галаар өтгөртөл болгоно.4. Тавагтай будаан дээрээ, котлетоо тавиад дээрээс нь соусаа хийнэ.<Котлет>1. Тахианы махаа дунд нь зүсч, давс, перец цацна.2. Махаа гурил, өндөг, талхны үйрмэгээр бүрээд хэлбэрийг нь хавтгайлж засна.3. 170°C тосонд гүн шараад тосыг нь сэгсэрч, идэхэд тохиромжтой хэмжээгээр хэрчинэ.Каррины жор* Эдгээр жоронд экспортын зориулалттай бүтээгдэхүүн ашиглав.Энэхүү тахианы карри нь амтлагчийн сонголтыг төгс хослуулж жинхэнэ каррины сайхан үнэрийг бүтээнэ. Katsu Curry (Кацү карри) нь тахиан махан котлеттой мөн амтлагчаар баялаг карри соустай.Орц (10 хүний порц)Тахианы мах・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・200гр Сонгино・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・600грТөмс・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・400грЛууван・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・100грУс・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・1,200млS&B Golden Curry Mix in Block (Эс Энд Би Алтан Карри холимог) дунд зэргийн халуун ногоотой・・・・・・・・・・・・・・・・・・・・・200грS&B Oriental Curry Powder (Эс Энд Би Дорнын Карри нунтаг) ・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・Тохиромжтой хэмжээгээрУргамлын тос・・・・・・・・・・・・・・Тохиромжтой хэмжээгээр*Янз бүрийн мах, далайн хоолыг өөрийн сонголтоор ашиглаарай (Үхэр, хонины мах, сам хорхой гэх мэт)Орц (10 хүний порц)Сонгино (нимгэн хэрчсэн)・・・・・・・・・・・・・・・・・・400грУс・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・1,520млS&B Golden Curry Mix in Flakes (Эс Энд Би Алтан Карри холимог) ・・・・・・・・200грУргамлын тос ・・・・・・・・・・・・Тохиромжтой хэмжээгээр<Котлет>Тахианы мах (цээж мах) ・・・・・130гр × 10 хэрчимГурил, өндөг, талхны үйрмэг, давс, перец*Хүссэн махаа сонгож болно
元のページ ../index.html#7