2S&B Foods (Эс Энд Би Фүүдс) компани“Карритай будаа”-ны анхны бамбарыг асаасан нь-Гадаад хоол Япон үндэсний хоол болсон ньКарриг Европ тивээс Японд анх 1870 оны үед авчирсан байдаг бөгөөд S&B Foods (Эс Энд Би Фүүдс) компаний үүсгэн байгуулагч Минэжиро Ямазаки нь карринд ихэд дуртай болжээ. Тэрээр Япончуудад энэхүү амтат хоолыг илүү ойр болгож нэвтрүүлэх хүсэл тээн, маш их хөдөлмөр, алдаа онооны эцэст 1923 онд Япондоо анхны каррины нунтгийг боловсруулж чаджээ. Карри нь анх Япондоо зөвхөн барууны хэв маягийн ресторануудаар байдаг байсан бол S&B Фүүдс компани хамгийн сайн чанарын карриг гэртээ хийж идэж боломжийг Япончуудад олгох зорилгоор “Hidori Brand" нунтаг карриг 1930 оноос худалдаалж эхэлсэн байна. Энэ нь энгийн айл өрхүүдэд карриг өдөр тутамдаа хийж иддэг түгээмэл хоол болоход хувь нэмрээ оруулсан юм.S&B компани 1954 онд анхны шахмал карригаа гаргасан бол, 1966 онд өөрийн нэрийн нунтаг карринд суурилсан “Golden Curry” шахмал карриг худалдаанд гаргаснаар, карритай будааг гэртээ хийж идэх илүү хялбар болсон түүхтэй. “Golden Curry” ийм л баялаг түүхтэй бүтээгдэхүүн бөгөөд, худалдаанд гарснаас хойш 50 жилийн нүүр үзэж байгаа ч, өнөөг хүртэл дэлхий дахинаа хүмүүсийн хэрэглэх дуртай бүтээгдэхүүн хэвээр байгаа билээ.Японоос дэлхий дахиндS&B Foods (Эс Энд Би Фүүдс) нь аль болох олон хүнд амтат “Япон карри”-г хүргэх зорилго тавин өөрийн нэрийн бүтээгдэхүүн болсон Golden Curry-г дэлхийн 50 гаруй оронд экспортлож байна.“Япон карри”-ны талаар мэдээлэл өгч, S&B брэндийн бүтээгдэхүүнээр амтат карри хэрхэн хялбар хийхийг таниулах зорилгоор бид энэхүү товхимолыг танд хүргэж байна.
元のページ ../index.html#3